Онлайн элсэлт

Насан туршийн боловсрол олгоно. Мэргэжлээ сонго

Утаснаасаа 10 минутанд бүртгүүлээрэй.

Мэргэжил
Хөтөлбөр
Жилийн сургалт
10 минБүртгэлд зарцуулах хугацаа
Хөтөлбөр

Суралцах хугацаа

Суралцах хугацааг доорх графикаар харуулсан — дарж тухайн хөтөлбөрийн мэргэжлүүдийг харна уу.

УНШИЖ БАЙНА…

Сургалтын хугацаа нь өмнөх боловсролын түвшин, сонгосон мэргэжлээс хамаарч тодорхойлогдоно.

Мэргэжил

Ямар чадамж эзэмших вэ?

Хөтөлбөрөөр шүүж үзээрэй.

УНШИЖ БАЙНА…

Бүртгэлийн явц

Бүртгэлээ илгээсний дараа бүртгэлээ шалгаарай.

АЛХАМ 01

Маягт бөглөх

Хувийн мэдээлэл, боловсрол, мэргэжлийн сонголтоо оруулна. Дундуур нь зогсоод дараа үргэлжлүүлж болно.

АЛХАМ 02

Баримт хавсаргах

Таван баримтыг зургаар нь оруулна. Бичвэр тод уншигдаж байгаа эсэхийг шалгаарай.

АЛХАМ 03

Баримт шалгагдана

Бүртгэлийн ажилтан 2 ажлын өдөрт шалгана. Дутуу бол засах заавар и-мэйлээр очно.

АЛХАМ 04

Ярилцлага, шалгалт

Мэргэжлээс хамаарч ур чадварын шалгалт эсвэл ярилцлагад урина. Хуваарь мессежээр ирнэ.

АЛХАМ 05

Гэрээ байгуулах

Эх баримтаа авчирч сургалтын гэрээ байгуулснаар элсэлт баталгаажна.

Бүрдүүлэх баримт

Бүрдүүлэх баримт

  • УНШИЖ БАЙНА…

Асуулт байвал

Бүртгэлийн ажилтан ажлын өдрүүдэд 09:00–17:00 цагт хариулна. Утсаар холбогдохдоо бүртгэлийн кодоо бэлэн байлгаарай.

Утас
8311-0206
И-мэйл
info@pas.mn
Хаяг
Улаанбаатар хот, СБД дүүрэг, 10-р хороо, Ногоон нуур гудамж
Цаг
Даваа–Баасан, 09:00–17:00
Түгээмэл асуулт

Хамгийн их асуудаг зүйлс

Бүрэн дунд боловсрол эзэмшээгүй бол элсэж болох уу?

Хөтөлбөр бүрд тавигдах шаардлага өөр. Дээрх "Хэдэн жил суралцах вэ?" хэсэгт хөтөлбөр тус бүрийн шаардлагыг харна уу.

Хоёр мэргэжил сонгож болох уу?

Болохгүй. Нэг мэргэжил сонгоно.

Бүртгэлээ дундуур нь зогсоовол мэдээлэл минь алга болох уу?

Үгүй. Бөглөсөн мэдээлэл автоматаар хадгалагдана. "Хадгалаад гарах" дарахад буцаж орох хаяг гарч ирнэ — түүнийг хадгалж аваарай.

Баримт минь буцаагдвал яах вэ?

Юуг нь засах ёстойг тайлбарласан и-мэйл очно. Тэр холбоосоор орж зөвхөн буцаагдсан баримтаа дахин оруулна — маягтаа шинээр бөглөх шаардлагагүй.

Сонгох гэсэн мэргэжил маань "ДҮҮРСЭН" гэж байвал яах вэ?

Тухайн мэргэжлээр хүлээн авах бүртгэлийн тоо дүүрсэн байна. Уг мэргэжлийг сонгох боломжгүй тул өөр мэргэжил сонгоно уу. Хэн нэгэн бүртгэлээ цуцалбал дахин нээгдэх боломжтой — үе үе шалгаж байгаарай.

Бүртгэл минь ямар явцтай байгааг хэрхэн мэдэх вэ?

"Бүртгэл шалгах" хуудсанд бүртгэлийн код, регистрийн дугаараа оруулна. Аль баримт нь баталгаажсан, аль нь засах шаардлагатайг харуулна. Баримт буцаагдсан бол тэндээсээ шууд солино.

Хөдөө орон нутгаас бүртгүүлж болох уу?

Болно. Бүх шат онлайнаар явна. Эх баримтаа зөвхөн сургалтын гэрээ байгуулахдаа биечлэн авчирна.

Бүртгэлийн хураамжийг хаана төлөх вэ?

Дансны мэдээлэл бүртгэлийн маягтад харагдана. Гүйлгээний утга дээр өөрийн нэр, регистрийн дугаараа заавал бичнэ.

Мэргэжлээ сонгоорой

Одоо эхлээд дараа үргэлжлүүлж болно. Эхний алхамд ердөө нэр, регистр, утасны дугаар л хэрэгтэй.

Бүртгэлээ эхлүүлэх